Өглөөний Унд, Renown Studio, Share Wallet, Smart Vision багууд уг арга хэмжээнд амжилттай оролцлоо. Энэхүү арга хэмжээ нь 40 гаруй улсын гарааны бизнес, хөрөнгө оруулагч, венчур сан, томоохон корпораци, хууль, татвар, санхүүгийн зөвлөх байгууллагыг нэг дор цуглуулдаг бөгөөд дэлхийн гарааны бизнесийн экосистемийг холбох чухал талбаруудын нэг юм. Арга хэмжээний үеэр гарааны бизнес болон хөрөнгө оруулагчдын урьдчилан тохирсон ганцаарчилсан уулзалт, туршлага солилцох форум, инновацын үзэсгэлэн зэрэг өргөн хүрээний хөтөлбөр зохион байгуулагдав. Мөн Инно Хаб хурдасгуур төв БНСУ-ын Дэжон хотын Чуннамын их сургуулийн Технологи дамжуулах төвтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулж, инновац, технологи дамжуулалт, гарааны бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал алхам хийлээ. Энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Солонгосын гарааны бизнесийн экосистемийг холбож, шинэлэг санаа болон хөрөнгө оруулалтын урсгалыг дэмжих стратегийн түншлэл болон өргөжих зорилготой.
СОЛОНГОСЫН ГАРААНЫ БИЗНЕС ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН 7 ХОНОГ - 2025

Жил бүр Бүгд Найрамдах Солонгос Улсын Дэжон хотын Бүтээлч эдийн засаг, инновацын төв (Daejeon Center for Creative Economy & Innovation)-өөс зохион байгуулдаг “Korean Startup Investment Week” арга хэмжээнд Инно Хаб хурдасгуур төв болон стартапууд болох Амар Өглөөний Унд, Renown Studio, Share Wallet, Smart Vision нар амжилттай оролцлоо.


