Үндсэн агуулга руу шилжих
Мэдээ рүү буцах

Инно Хаб хурдасгуур төв мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чадавхаа нэмэгдүүллээ

Инно Хаб хурдасгуур төв мэргэжлийн зөвлөх үйлчилгээний чадавхаа нэмэгдүүллээ

Стартапуудын хувьд бизнесийн стратеги, санхүүгийн төлөвлөлт, зах зээлийн судалгаа зэрэг чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө авах хэрэгцээ байнга гардаг. Энэхүү хэрэгцээг хангах зорилгоор Inno Hub нь Монголын Менежментийн Зөвлөхүүдийн Институт (MMCI)-тэй хамтран ажиллах санаачилга гаргаж, албан ёсоор харилцаа тогтоон хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Талууд мэргэжлийн зөвлөхүүдийг бэлтгэх, хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломжийг бүрдүүлж байна.

Энэхүү хамтын ажиллагаа хэрэгжсэнээр Inno Hub Accelerator Center-ийн дэмжлэг авч буй стартапууд гэрчилгээтэй, мэргэжлийн зөвлөхүүдээс шууд зөвлөгөө авах боломжтой суваг нэмэгдэх бөгөөд энэ нь стартапуудыг зах зээлд гарахад илүү бэлтгэлтэй, тогтвортой хөгжихөд чухал хувь нэмэр оруулах юм.