Үндсэн агуулга руу шилжих
Мэдээ рүү буцах

INNO Hub, Daejeon Center for Creative Economy & Innovation (DCCEI) хамтран зохион байгуулсан K-Startup Global Pop-Up Mongolia 2026 арга хэмжээ 2026 оны 6-р сарын 18-20-нд амжилттай боллоо.

INNO Hub, Daejeon Center for Creative Economy & Innovation (DCCEI) хамтран зохион байгуулсан K-Startup Global Pop-Up Mongolia 2026 арга хэмжээ 2026 оны 6-р сарын 18-20-нд амжилттай боллоо.

Арга хэмжээний хүрээнд гоо сайхан, хүнс, тэжээвэр амьтны арчилгааны ангиллын Солонгосын 16 гарааны компани бүтээгдэхүүнээ онцгой үнээр танилцуулж, борлууллаа. Мөн K-Pop бүжгийн ковер, K-Food сорил, K-Drama асуулт хариултын тэмцээнд олон зочин амжилттай оролцов.

Зургаадугаар сарын 18-нд болсон худалдан авагчидтай түншлэл тогтоох арга хэмжээний үеэр 16 гарааны компани хөрөнгө оруулагчид болон бизнесийн хамтрагчдад төслөө танилцуулж, бизнес хоорондын хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээлээ. INNO Hub болон Daejeon Center for Creative Economy & Innovation (DCCEI) уг арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар тохиролцов. InnoHub-ийн хамт олон бүх оролцогч талд талархал илэрхийлж, цаашид хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэхээр төлөвлөж байна.

хурдасгуургарааны бизнесүүдсанхүүжилтонцлох үйл явдал