Хөтөлбөрийн тухай
Unlock & Growth Training нь байгууллагын бүтээлч чадварыг сэргээж, инновацын соёлыг системтэйгээр нэвтрүүлэхэд зориулагдсан хөгжлийн хөтөлбөр юм. Хөтөлбөрт хамрагдсанаар танай баг шинэ санаа хөгжүүлэх, ажлын процессыг сайжруулах, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар болон бизнесийн загвараа шинэчлэн гаргах боломжийг бүрдүүлэх юм. Энэхүү сургалт нь байгууллагын урт хугацааны өрсөлдөх чадварыг бэхжүүлж, динамик зах зээлд уян хатан шийдвэрийг бүрэлдүүлж, инновацад нээлттэй тогтолцоог бий болгодог. Хийсвэр онолоос илүүтэйгээр бодит хэрэглээ, асуудал шийдвэрлэх аргачлал, орчин үеийн шинэ арга зүйг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлдэг. Unlock & Growth Training нь байгууллагын үр ашиг, бүтээмж, санхүүгийн өсөлтийн “дотоод хөдөлгүүр”-ийг асаадаг стратегийн хөрөнгө оруулалт юм.
Хамтрагдвал тохиромжтой байгууллага
🔹 Өсөлтөө хурдасгахыг зорьж буй компаниуд
Эрэлт, өрсөлдөөн огцом өөрчлөгдөж буй салбарт илүү ухаалаг, инновацлаг шийдэл хэрэгтэй бол.
🔹 Дотоод процессоо сайжруулж, бүтээмжээ өсгөхийг хүсдэг байгууллагууд
Ажлын давхардал, шийдэлгүй асуудал, үр ашиггүй процессуудтай тэмцэж буй бол.
🔹 Инновацын соёл төлөвшүүлэхийг зорьдог удирдлагууд
Багийнх нь бүтээлч байдлаа сайжруулах шаардлагатай, шийдвэр гаргалт хэт уламжлалт хэвээр байгаа бол.
🔹 Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлэх зорилготой байгууллагууд
Хэрэглэгч төвтэй шийдэл, шинэ бизнесийн загвар хэрэгтэй бол.
🔹 Том багтай боловч нэгдсэн зорилго, урам зориг дутагдаж буй байгууллагууд
Багийн уялдаа, хамтын ажиллагааг хүчирхэгжүүлж, илүү ухаалаг зорилт тавих шаардлагатай үед.

