Хөтөлбөрийн тухай
Монгол Оюун Санаа хөтөлбөр нь оюутан, залуусын ирээдүйн үнэ цэнийг нэмэгдүүлэх, асуудлыг олон өнцгөөс харж шийдвэрлэх чадварыг хөгжүүлэх, уламжлалт сэтгэлгээг халж шинэчлэлд суурилсан бизнес сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн 3 сарын цогц хөгжлийн хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь ирээдүйн нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийг манлайлах, бодит асуудалд шийдэл санал болгох чадвартай, сэтгэхүй сайтай шинэ үеийн энтрепренерүүдийг бэлтгэхэд чиглэдэг.
ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ:
Монгол Оюун Санаа хөтөлбөрийн хүрээнд оролцогчид бизнес сэтгэлгээ, инновац, бүтээлч сэтгэхүй, асуудал шийдвэрлэлт, багаар ажиллах ур чадвараа бодит жишээ, практик даалгавраар дамжуулан хөгжүүлнэ.
Тус хөтөлбөр нь жил бүрийн 9 дүгээр сард уламжлал болгон зохион байгуулагддаг бөгөөд оюутан залуусыг идэвхтэй оролцоо, тасралтгүй хөгжлөөр дамжуулан ирээдүйн бизнес, инновацын экосистемд бодит хувь нэмэр оруулахад бэлтгэдэг.
Хөтөлбөрийн үр дүнд оролцогчид өөрсдийн үнэ цэнийг өсгөж, бие даан сэтгэх, санаачилга гаргах, нийгэмд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн энтрепренер сэтгэлгээг бүрэн төлөвшүүлэх боломжтой болдог.
