Хөтөлбөрийн тухай
Хурдасгуур хөтөлбөр нь pre-seed болон seed түвшний гарааны компаниудад зориулсан 8 сарын хугацаатай хөтөлбөр юм.

Хурдасгуур хөтөлбөрийн гол зорилго нь амьдралын чанарыг сайжруулах, инновац шингэсэн гарааны бизнесүүдийг амжилттай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд гарааны компаниуд дараах гурван гол үр дүнд хүрэх боломжтой: - Зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох - Хэрэглэгчийн баазыг хурдан тэлэх - Хөрөнгө оруулалт татахад бүрэн бэлтгэлтэй болох Хөтөлбөрийн туршид олж авсан мэдлэг, стратеги нь стартапыг зах зээлд тогтвортой, амжилттай өсгөх суурь болж өгдөг. Ингэснээр гарааны бизнесүүд богино хугацаанд хөгжиж, ирээдүйд өрсөлдөх чадвартай, бэхжсэн компанитай болох боломжтой.
Хурдасгуур хөтөлбөр нь pre-seed болон seed түвшний гарааны компаниудад зориулсан 8 сарын хугацаатай хөтөлбөр юм.