Монос Группийн нийт ажилтнууд дунд INNO-MONOS HACKATHON 2025 анхдугаар жилдээ 8 сарын 22-24 хооронд амжилттай зохион байгуулагдлаа.
Энэ жил 35 жилийнхээ ойг тэмдэглэж буй Монос групп 18 охин компани, 2800 гаран ажилтантай бөгөөд ажилчдынхаа шинэ санаачилга, бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилгоор нийт ажилчдын дунд INNO-MONOS Хакатон тэмцээн болж өнгөрлөө.
Уг тэмцээнд охин компаниудын төлөөлөл болсон 150 гаруй оролцогчийн 38 санаанаас шалгарсан 16 багийн 75 оролцогчид 3 өдрийн турш мэдлэг чадвар, оюун ухаанаа уралдуулж, ажлын байранд тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх шийдлүүдийг боловсруулж, төслөө танилцууллаа.
Хүний нөөцийн автоматжуулалт, шинэ ажилчиддаа зориулсан AI туслах, түгээлтийн ухаалаг систем, охин компани хоорондын шинэлэг интеграцийн шийдэл, хүнс, эм, гоо сайхны үйлдвэрлэлийн шинэ шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг бүтээмж дээшлүүлсэн, өндөр өгөөжтэй, инновацлаг 16 төслөөс:
1-р байранд Dream Makers багийн Ааруултай амны гааны төсөл,
2-р байранд Molly team багийн Иштэй хоолойн хүлхмэл төсөл,
3-р байранд Klenol багийн ахуйн цэвэрлэгээний бүтээгдэхүүний төсөл тус тус шалгарлаа.
35 жилийн түүхт Монос групп жил болгон ажилчдадаа зориулсан олон олон арга хэмжээг зохион байгуулдгийн нэг нь энэхүү ажилчдын мэдлэг чадварыг хөгжүүлэх хакатон тэмцээн байлаа.
Монос группийн нийт 2800 гаран ажилчдадаа 35 жилийн ойн баярын мэнд хүргэе.

