Үндсэн агуулга руу шилжих
Мэдээ рүү буцах

ОЙН ДАГАЛТ БАЯЛАГТ СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ НӨХӨРЛӨЛҮҮДИЙГ ДЭМЖИХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

ОЙН ДАГАЛТ БАЯЛАГТ СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭГЧ НӨХӨРЛӨЛҮҮДИЙГ ДЭМЖИХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Сэлэнгэ аймгийн ойн дагалт баялгийн нөөцийг зохистой, тогтвортой ашиглах, орон нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих, байгалийн нөөцөд тулгуурласан нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилготой нэг удаагийн дэмжлэг олгох сонгон шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.

Хүдэр сум

· “Хүдэр ойн жим” нөхөрлөл

· “Хүдэр тэмүүлэл” нөхөрлөл

 Ерөө сум

· “Баяншугуй” нөхөрлөл

 Түшиг сум

· “Их түшиг” нөхөрлөл

 Шаамар сум

· “Шаамар питомник” ХХК

Шалгарсан нөхөрлөлүүдэд өөрсдийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, үйлдвэрлэлийн болон бизнесийн чадавхаа бэхжүүлэхэд чиглэсэн дэмжлэг үзүүлэх ба тухайлбал, бүтээгдэхүүний сав баглаа боодлыг сайжруулах, бизнесийн болон санхүүгийн мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх сургалтад хамрагдах боломжийг олгож байгаагаараа онцлогтой.

Энэхүү дэмжлэг нь нөхөрлөлүүдийн бүтээгдэхүүний чанар, сав баглаа боодлыг сайжруулах, зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, цаашлаад ойн дагалт баялгийг түүхий эд хэлбэрээр бус боловсруулж, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.

Байгалийн баялгаа хамгаалж, зохистой ашиглан, орон нутгийнхаа хөгжилд хувь нэмэр оруулж буй нийт нөхөрлөлүүддээ талархал илэрхийлье.

Сонгон шалгаруулалтад амжилттай оролцож, дэмжлэг авахаар шалгарсан 5 нөхөрлөлдөө баяр хүргэж, цаашдын үйлдвэрлэл, бизнес ийн үйл ажиллагаанд нь өндөр амжилт хүсэн ерөөе!