Үндсэн агуулга руу шилжих
Мэдээ рүү буцах

МОНГОЛ ОЮУН САНАА МАРАФОН - 2025 амжилттай зохион байгуулагдлаа

МОНГОЛ ОЮУН САНАА МАРАФОН - 2025 амжилттай зохион байгуулагдлаа

Төслөө бизнес болгох 10 сая төгрөгийн бойжуулах хөтөлбөрт хамрагдах, мөн 2026 оны зургаадугаар сард БНХАУ-д болох “Залуучуудын инновац ба бизнес эрхлэлтийн тэмцээн”-д оролцох эрхийн эзнээр шар сүүнээс гоо сайхны цэвэрлэгч ус гарган авах “Ary Protech” баг шалгарлаа.

МУИС, ШУТИС, СЭЗИС, МУБИС, Этүгэн их сургууль зэрэг сургуулиудын оюутан залуусын 28 төсөл сонгон шалгаруулалтад бүртгүүлж шилдэг 12 баг төслөө танилцууллаа.Мөн түүнчлэн эмчийн эмчилгээний жорыг цахимжуулах "Цахим жор" болон кофены шаарнаас шингээгч үнэртүүлэгч гаргаж авах "Spice girls" багууд төслөө бизнес болгох хөтөлбөрт хамрагдах эрхийн эзэд боллоо. Нийгэмд тулгамдаж буй асуудлыг инновацаар шийдэх шийдэл хайдаг, оюун санаагаа гашилгадаг, шинийг эрэлхийлдэг, тууштай, зоригтой, зорилготой залуустаа бүгдэд нь баярлалаа. Төслүүдээ ингэж амжилттай бизнес болголоо гэсэн сайхан мэдээтэйгээр эргээд уулзацгаая. Монгол оюунаар Дэлхийд өрсөлдөх инновацыг ...